Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Овоон дэх уулзалт

Овоон дэх уулзалт
Уран бүтээлч:Билэгбаатар, Уянга
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:1531
  • 8 2

Уран бүтээлч:Билэгбаатар, Уянга

Дууны танилцуулга

        Монгол ардын дуу. Монгол улсад "Арван тавны сар" хэмээх нэрээр, Өвөр Монголд "Овоон дэх уулзалт" хэмээх нэрээр дуулдаг. Хайртай амрагаа хүлээн гансарсан сэтгэлийн тухай дуу. Үе үеийн олон алдартай дуучид өөр өөрийн онцлогоор дуулсан.

Дууны үг

Овоон дэх уулзалт
Овоон дэх уулзалт
Дуучин:Билэгбаатар, Уянга
Монгол ардын дуу
Арван тавны саран агаар дээр дэгдлээ хө
Ар өврөө дагаад үүл нь үгүй нь юу юм дээ хө
Хайртай хонгор чамайгаа хүлээсээр удлаа хө
Харин чи л минь дээ хүрээд ирэхгүй нь юу юум дээ хө
Хур борооны чийг нь агаараас буухгүй бол
Хайтан лянхуа цэцэг чинь өөрөө яаж дэлгэрэх юм дээ хө
Хайртай л ах минь халшир л үгүй хүлээвэл дээ хө
Хайрлаж санасан хонгор дүү чинь аяндаа хүрээд ирнэ дээ хө
Хайртай хонгор хоёулаа халширал үгүй хүлээвэл дээ хө
Хамтран жаргах өдөр хугацаа аяндаа хүрээд ирэлгүй дээ хө
Хамтран жаргах өдөр хугацаа аяндаа хүрээд ирэлгүй дээ хө өө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2016-12-07 05:55:53
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах