Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Алтан тоонот Монгол гэр

Алтан тоонот Монгол гэр
Уран бүтээлч:Билэгбаатар
Яруу найрагч:Насан
Хөгжмийн зохиолч:Наранбаатар
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1580
  • 1 2

Уран бүтээлч:Билэгбаатар

Дууны танилцуулга

        Талын нүүдэлчин Монголчуудын олон зуун жилийн турш амьдарч ирсэн Монгол гэрийн онцлог, давуу талыг магтан дуулсан дуу. Өвөр Монголын болон Монгол улсын олон дуучид өөрсдийн хэв маягаар дуулж нийтийн хүртээл болгосон.

Дууны үг

Алтан тоонот Монгол гэр
Алтан тоонот Монгол гэр
Дуучин: Билэгбаатар
Хөгжим: Наранбаатар
Шүлэг: Насан
Зун өвөл ээлжилсэн
Зургийн дөрвөн улиралдаа
Налгар нутгаа хээлэн хээлэн
Наран тамгалж нүүдлэсэн
Аавын аавын өргөсөн
Алтан тоонот Монгол гэр минь
Ээжийн ээжийн чангалсан
Эрдэнийн бүслүүрт Монгол гэр минь
Цас бороонд мялаалгасан
Цаг цагийн өнгөндөө
Саруул нутгаа чимэн чимэн
Саран өнжүүлж цэмцийсэн
Ээжийн ээжийн татсан
Эрдэнийн өрхөт Монгол гэр минь
Аавын аавын зангидсан
Алтан чагтагат Монгол гэр минь
-------------------
Наран саран саатсан
Найман ханатын хоймортоо
Хангал хорвоог аргадан аргадан
Монгол заяаг минь өлгийдсөн
Аавын аавын дүүргэсэн
Алтан хойморт Монгол гэр минь
Ээжийн ээжийн бадраасан
Эрдэнийн тулгат Монгол гэр минь
Аавын аавын дүүргэсэн
Алтан хойморт Монгол гэр минь
Ээжийн ээжийн бадраасан
Эрдэнийн тулгат Монгол гэр минь

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2016-12-13 00:06:23
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах