Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Янлин хуар

Янлин хуар
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:1800
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Монгол ардын дуу. Хайр сэтгэл, хагацал учралын тухай дуу. Ихэвчлэн баритон хоолойтой эрэгтэй дуучид дуулдаг. Тухайн үед Монгол хэлэнд Хятад үгнүүд ихээр орж ирсэн бөгөөд хүрээний сайхан хүүхнүүдийн нэрийг хуар буюу цэцэг хэмээх үг дагалдах болсон байна.

Дууны үг

Янлин хуар
Янлин хуар
Дуучин: Мөнхтөмөр
Ардын дуу
Хайлаас модны маань намиргаан дээгүүр
Хангинтал донгодоод байдаг нь ямар хайшаа шувуу вэ
Хайрлаа ч үгүй ханилаа ч үгүй байсаар байтал
Харин чиг санаанаас гардаггүй хаашаа янзын ерөөл вэ
Хайлаас л модны маань намиргаан дээгүүр ээ хө ай хө янлин хуар аа
Хангинтал донгодоод байдаг ямар хайшаа шувуу вэ хөө
Ханилаа ч үгүй хайрлаа ч үгүй байсаар байтал хө ай хө янлин хуар аа
Харин чиг санаанаас гардаггүй хаашаа ямар хайшаа ерөөл вэ хөө
Улиас л модны маань намиргаан дээгүүр ээ хө ай хө янлин хуар аа
Уянга чиг донгодоод байдаг ямар хайшаа шувуу вэ хөө
Уулзаа ч үгүй учраа ч үгүй байсаар байтал хө ай хө янлин хуар аа
Ухаан чиг санаанаас гардаггүй учиртайхан ерөөл вэ хөө
Манантай юу будантай л өдөр байна аа хө ай хө янлин хуар аа
Майхан чиг тогоо шанагаа ачаад гарав аа хөө
Майхан чиг тогоо шанагаа ачаад гарснаас хойш ай хө янлин хуар аа
Магад чиг арав хоногийг хуудуу л гарав аа хөө
Буурал морьтой Амбуул мама минь ээ хө ай хө янлин хуар аа
Булгиулсаар цалгиулсаар гараад ирэв ээ хөө
Булгиулсаар цалгиулсаар хүрээд ирснээс хойш ай хө янлин хуар аа
Булган чиг нударгыг шалчийтал уйлав аа хөө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-21 22:44:31
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах