Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Ухаантай ээж

Ухаантай ээж
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Дагвадорж
Хөгжмийн зохиолч:Алтантуул
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1155
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Энэхүү дуунд эд хөрөнгө, алт мөнгийг чухалчилж үздэггүй ардын ухаан, уламжлалт ёс заншлаа дээдлэн хүндэлдэг ариун журамт Монгол ээжүүдийг магтан дуулсан.

Дууны үг

Ухаантай ээж
Ухаантай ээж
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Алтантуул
Шүлэг: Дагвадорж
Торгоны хээний тодхоныг хэлээгүй
Даалимбаны энг зэрэгцүүлэхийг заасан
Тэнгэрийн ододыг тоолохыг минь тоогоогүй
Хэнзхэн ногоо гишгэснийг минь зэмлэсэн
Ухаантай ээж минь
Үйлийн үнэнийг үрдээ хэлжээ
Өршөөлт ээж минь
Уул шиг урт наслаж яв даа
Гацуурын өнгөний мөнхийг гайхалгүй
Ганцхан буудай зуусан болжморыг хайрласан
Будантын оргилын цасыг үзье гэхэд
Буурал эмээдээ цайг нь өгдөө гэсэн
Ухаантай ээж минь
Үйлийн үнэнийг үрдээ хэлжээ
Өршөөлт ээж минь
Уул шиг урт наслаж яв даа
-------------------------
Амарч суухын аяс л бодолгүй
Айлын нүүдэл тосч цайгаа аягалсан
Саатай дээлийн гоёмсогийг гайхалгүй
Сайхан дуунд нь уяраад уйлдаг сан
Ухаантай ээж минь
Үйлийн үнэнийг үрдээ хэлжээ
Өршөөлт ээж минь
Уул шиг урт наслаж яв даа
Тэнгэрийн солонгын өнгийг тоололгүй
Цэцгийн салхийг амьсгалан инээд нэмсэн
Өлгийлөн байж ханийг минь үнсэхдээ
Өсөхийн аалиараа яваарай гэсэн
Ухаантай ээж минь
Үйлийн үнэнийг үрдээ хэлжээ
Өршөөлт ээж минь
Уул шиг урт наслаж яв даа
Ухаантай ээж минь
Үйлийн үнэнийг үрдээ хэлжээ
Өршөөлт ээж минь
Уул шиг урт наслаж яв даа

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-22 02:33:42
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах