Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Малчны нөмөр

Малчны нөмөр
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Чимэддорж
Хөгжмийн зохиолч:Батсүх
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1666
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Талын малчдын цаг наргүй нөр их хөдөлмөр, малаа хайрлах сэтгэл, малч ухааны тухай өгүүлсэн дуу. Алдарт дуучин Адарсүрэн анх дуулж нийтийн хүртээл болгосон.

Дууны үг

Малчны нөмөр
Малчны нөмөр
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Батсүх
Шүлэг: Чимэддорж
Будрах тэнгэр үүлээ туйллаа
Буурал салхиар сэгсэрч исгэрлээ
Манарах үдшийг үүртэй золгуулаад
Малчин түмэн шуурга сөрлөө
Малаа хайрлах хүслийн галаар
Морин дэл дээр асаж сөрлөө
Эрээн цасан мөстөж хайллаа
Энгэр заамаар жавар хүүгээд
Өдөр шөнийг арилжин зүтгээд
Өлчир малчид шуурга сөрлөө
Сүүтэй буяныхаа халуун мөрөөр
Сөгтэй хунгарыг тамгалж сөрлөө
-------------------------
Адууны дэл дээр асаж бослоо
Алтай Хэнтийг дамнан шуурна
Манай танайгүй эвээ түшээд
Малчин удмынхан шуурга сөрлөө
Бүхний итгэл малчны ухаан
Бүрэн сүргээ нөмрөлж дарлаа
Бүхний итгэл малчны ухаан
Бүрэн сүргээ нөмрөлж дарлаа

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-23 07:31:50
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах