Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Улаан бууртай тэмээ

Улаан бууртай тэмээ
Уран бүтээлч:Алимаа, Бүрэнжаргал
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Сэтгэлийн ертөнцийг дуулахуй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:3591
  • 6 3

Уран бүтээлч:Алимаа, Бүрэнжаргал

Дууны танилцуулга

        Монгол ардын харилцаа дуу. ӨМӨЗО-ы Монгол Одон Телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч Алимаа дуучин Бүрэнбаяртай хамтран дуулсан.

Дууны үг

Улаан бууртай тэмээ
Улаан бууртай тэмээ
Дуучин: Алимаа, Бүрэнжаргал
Ардын дуу
Улаан бууртай тэмээгээ
Усалнаа гэсэн чинь яалаа даа
Улаан хүрмийн зах дээр
Харгалднаа гэсэн чинь яалаа даа
Яалаа даа яалаа даа яалаа даа
Улаан бууртай тэмээнүүд
Усанд ороод саатлаа даа
Улаан хүрмийн зах чинь
Урсаж үерлээд чадсангүй
Чадсангүй чадсангүй чадсангүй
Хар бууртай тэмээгээ
Хураана гэсэн чинь яалаа даа
Хатуу зөөлний зах дээр
Харгалднаа гэсэн чинь яалаа даа
Яалаа даа яалаа даа яалаа даа
Хар бууртай тэмээнүүд
Харганаруу ороод саатлаа даа
Хатуу зөөлний зах чинь
Харанхуй болохоор чадсангүй
Чадсангүй чадсангүй чадсангүй
Хүрэн бууртай тэмээгээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Хүрэн хүрмийн зах дээр
Хүлээнээ гэсэн чинь яалаа даа
Яалаа даа яалаа даа яалаа даа
Хүрэн бууртай тэмээнүүд
Хүрээрүү ороод саатлаа даа
Хүрэн хүрмийн зах чинь
Хүйтэн болохоор чадсангүй
Чадсангүй чадсангүй чадсангүй
Тормон шортой тэмээ нь
Тоглож суугаад байна даа
Танил төрсөн бид хоёр
Таараад суух нь нийлээд суух нь
Таараад суух нь дамжиггүй
Дамжиггүй дамжиггүй дамжиггүй
Дууны үг: Оюунаа

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-21 22:02:02
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах