Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Цомбон туурайтай хүрэн

Цомбон туурайтай хүрэн
Уран бүтээлч:Хөгжилт
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Дөрвөн настай халиун
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:
Төрөл:Хөөмий
  •  Сонссон тоо:1113
  • 0 0

Уран бүтээлч:Хөгжилт

Дууны танилцуулга

         Монгол ардын уртын дуу. Олноо өргөгдсний 10 дугаар он буюу 1920 оны намар Сэцэн хан аймгийн сүжигт ван Доржпаламын хошууны Цагаан-Уул сумын занги Жагдар хэмээх оюун билэг хурц, бичиг эрдэмд төгс нэгэн эр Сэцэн хан Навааннэрэнгийн дуудлагаар богд хаантнаа цөвүүн цагийн цэргийн алба барихаар хошууныхаа жаран цэргийн манлайд Сэцэнханы хүрээ зүг хөдөлжээ. Ингээд өртөө улаа, шүүс гүнцэг үл хэрэглэн явж эдүгээгийн Өндөрхаанаас урагш орших Гурвантарган хэмээх уулнаа хуарагнасан Сэцэнханы цэргүүдтэй нийлэн дээрхийн зарлиг хэзээ хэрхэн буухыг хүлээн суужээ. Тус дууны зохиогч Жагдарын талаар өгүүлвээс 50 орчим настай, эхнэр Дулам болон 2 хүүгийн хамтаар амьдран суудаг байжээ. Мөнхүү Жагдарын нутагт Аршийн хүү, даншигийн заан Дамбын ах Аяш хэмээх нас басхүү 50 орчим нэгэн ард тэр цаг доор 23 настай өндөрдүүхэн нуруутай, бие галбир тэнцүүхэн төрсөн, цас мэт цагаан Жигмэдийн Билэг хэмээх нутгийнхаа үзэсгэлэн төгс залуу эхнэрийн хамт амьдран суудаг байжээ. Амрагийн сэтгэл гэдэг дөнгөж нас биед хүрсэн эр байтугай дөч хэвийснийх нь сэтгэлийн чагтагийг савлуулдаг хойно авааль эхнэртэй Жагдаг занги Аяшийн гэргий Билэгтэд дурлаж, сэтгэлээ хуваалцах болжээ. Чухам ингэж нэгэн биеийн тасархай, нимгэн дээлийн нөхөөс болон нууцхан ханилах үесд Жагдар занги цэргийн албанд хүчээ өгөхөөр оджээ. Дээрхий зарлиг хүлээн Гурвантарганд өвөлжин хурсан цэргүүд хийх юмгүй нутгаа санан гансрах үеэр угаас оюун билэг хурц Жагдар занги амраг хайрт Билэгийгээ санан мөрөөдөж Лэгиймаа/Билэгээс лэгийг нь авч/ хэмээн нууцлаж "Цомбон туурайтай хүрэн" хэмээх бэсрэг уртын дуугаа зохиосон нь хожим он цагийн уртад Эгиймаа болжээ. Нэрний учир нь Жагдаг зангийг цэрэгт мордоход нь нутгийн нэгэн өвгөн хөнгөн алхаатай хүрэн морь хошууны цэргүүдэд барьсан нь Жагдаг зангийн цомбон туурайтай хүрэн болж, дайны галыг туулан дуусгажээ.

Дууны үг

Цомбон туурайтай хүрэн
Уран бүтээлч дууны үгээ нийтлээгүй байна

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-19 12:35:46
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах