Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Орчлонд ижилгүй нутаг

Орчлонд ижилгүй нутаг
Уран бүтээлч:Баянбулаг
Яруу найрагч:Жанцанноров
Хөгжмийн зохиолч:Жанцанноров
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1815
  • 0 0

Уран бүтээлч:Баянбулаг

Дууны танилцуулга

        Монгол улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай 2010 онд Хөхнуурын уугуул нэгэн эмэгтэйтэй уулзахад "Өлгий нутгаа харахсан, өглөө бүхэн л цайны дээжээ өргөх юм" гээд нулимс унагаж байхыг хараад энэхүү дууны үг, аяыг зохиожээ. Тэрээр хэлэхдээ "Хорвоо дэлхий уужим, хүний амьдрал богинохон. Түүх урт. Монголдоо бид цөөхөн. Чанадад буй Монголчууддаа итгэл өгье, сэтгэл ч өгье. Тэд дуулаг" хэмээжээ.

Дууны үг

Орчлонд ижилгүй нутаг
Орчлонд ижилгүй нутаг
Дуучин: Баянбулаг
Хөгжмийн зохиолч:Жанцанноров
Яруу найрагч:Жанцанноров
Тэртээд цэлийх тэнгэрийн доор
Монгол хүний өлгий бий
Тэнүүн талын уудамд ч холдоогүй
Монгол хүний сэтгэл бий
Алтан шаргал нарны доор
Амьтан бүхний жаргал бий
Амин голоос ч алдран алдраагүй
Амин хайрын минь ундраа бий
Өлгий нутгаа хармаар байна
Өөрийн эрхгүй уйлмаар байна
Өглөө үдэшгүй дуулмаар байна
Өнчин зүрхээ ч аргадмаар байна
Мөнгөн цацлагат сарны доор
Мөрөн гол минь мяралзан бий
Мянган мянганаар ч тасран тасраагүй
Миний дээдсийн заяа бий
Оройд түгсэн оддын доор
Онгон цагаан хүлэг минь бий
Омголон нойронд үргэлж зүүдлээстэй
Орчлонд ижилгүй нутаг минь бий
Өлгий нутгаа хармаар байна
Өөрийн эрхгүй уйлмаар байна
Өглөө үдэшгүй дуулмаар байна
Өнчин зүрхээ ч аргадмаар байна
Өлгий нутгаа хармаар байна
Өөрийн эрхгүй уйлмаар байна
Өглөө үдэшгүй дуулмаар байна
Өнчин зүрхээ ч аргадмаар байна
Өглөө үдэшгүй дуулмаар байна
Өнчин зүрхээ ч аргадмаар байна

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2016-12-07 11:29:09
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах