Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Сэндэр хүүхэн

Сэндэр хүүхэн
Уран бүтээлч:Бай Хунмэй
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Ванлий
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:1146
  • 0 0

Уран бүтээлч:Бай Хунмэй

Дууны танилцуулга

        Монгол ардын дуу. Тус дуунд тухайн үеийн богтлох ёс болон эмэгтэйчүүдийг баяд ноёдууд хүчээр богтлон эхнэр болгодог буурангуй ёс заншилын талаар тод дүрсэлжээ.

Дууны үг

Сэндэр хүүхэн
Сэндэр хүүхэн
Дуучин: Бай Хунг Мэй
Монгол ардын дуу
Цээ вангийн хошууны
Цэцэн залангийн хүүхэн Сэндэр хө
Арван найман насандаа
Алиа Сэндэр нэртэй дээ хө
Бао вангийн хошууны
Бутран залангийн хүүхэн Сэндэр хө
Багын үеэсээ аваад
Болохгүй Сэндэр нэртэй дээ хө
------------------------------
Цагаан торгон цамцыг хэндээ ч гээд оёлоо доо хө
Цагаан буурал баянтай цагийг яаж ч өнгөрөөе дөө
Хөх торгон цамцыг хэндээ ч гээд оёлоо доо хө
Хөгшин буурал баянтай амьдралыг яаж ч өнгөрөөе дөө
Хөгшин буурал баянтай амьдралыг яаж ч өнгөрөөе дөө
------------------------------
Арван ланг нь аваад
Алгаа тосдог аав минь хө
Арван хошууг дамжуулаад
Адуучин хүүдээ өгөөсэй дөө хө
Хорин ланг аваад
Хормойгоо тосдог ээж минь хө
Хорин хошууг дамжуулаад
Хоньчин хүүдээ өгөөсэй дөө хө
------------------------------
Цээ вангийн хошууны
Цэцэн залангийн хүүхэн Сэндэр хө
Арван найман насандаа
Алиа Сэндэр нэртэй дээ хө
Бао вангийн хошууны
Бутран залангийн хүүхэн Сэндэр хө
Багын үеэсээ аваад
Болохгүй Сэндэр нэртэй дээ хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2016-12-06 15:11:07
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах