Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Эмээлийн магтаал

Эмээлийн магтаал
Уран бүтээлч:Алтансүх
Яруу найрагч:Наранмандал
Хөгжмийн зохиолч:
Цомог:Найман шаргын магтуу
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Яруу найраг
  •  Сонссон тоо:1779
  • 4 0

Уран бүтээлч:Алтансүх

Дууны танилцуулга

        Яруу найрагч Наранмандалын зохиосон "Эмээлийн магтаал"-ыг ерөөлч магтаалч Алтансүх ерөөсөн. Монгол үндэстний ахуйн хэрэгсэл эмээлийг магтсан утгатай магтаал.

Дууны үг

Эмээлийн магтаал
Эмээлийн магтаал
Ерөөлч: Алтансүх
Яруу найрагч: Наранмандал
Зээ энх сайн жаргаланхан болтугай
Аглаг ууланд ургасан ацаг хоёр мод
Агтын нуруунд сөхийсэн аврага хоёр уул
Авъяаслаг уран дарханы урлаж зассан мод
Ариун Монгол үндэстний өдөржин давдаг уул
Холоос униартах уул мэт холбоо хоёр бүүрэгтэй
Хурмастын цагаан оёдол мэт хоёр мөнгөн хөвөөтэй
Эгц хадны хавцал мэт эрэлхэг хоёр хавтагатай
Ээрэм хөндий тал мэт эвлэг уужим суудалтай
Өндөр тэнгэрийн од мэт үлэмж олон товруутай
Урсгалт голын хулс мэт урт сайхан ганзагатай
Үдшийн тунгалаг саран мэт өнгөт мөнгөн даруулгатай
Омогт арсланы шөрмөс мэт уях дөрвөн эвчрэгтэй
Утасны нарийн нэхмэл мэт урлаж гөрсөн жирэмтэй
Арван өнгийн солонго мэт алаг эрээн оломтой
Агаар тэнгэрийн үүл мэт асруу зөөлхөн дэвсгэртэй
Уужим саруул хөдөө мэт арьсан ширэн тохомтой
Харцага шувууны далавч шиг хажуудаа хоёр гөлөмтэй
Хүчит хисгэлэг бэхлэг гэж хүрэл төмрийн дөрөөтэй
Гарьд шувууны савар шиг гарьхин найман сэвэгчтэй
Хүн үзэхэд тохилог гэж хүрэн хар ширтэй
Өрлөг Монгол ястны дээдэлж явдаг эмээл
Үр хүүхэд ачдаа өвлүүлж байдаг эмээл
Үлэмж их хишгийг хурайлж даллах эмээл
Үеийн үедээ мөнхжих ариун дархан эмээл
Хөх Монгол үндэстний эрдэнэ болсон эмээл
Хүлэглэх Монгол морьны зэмсэг болсон эмээл
Малчин ард түмний чимэг болсон эмээл
Мандсан Монгол төрийн хийморь болсон эмээл

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2016-12-10 21:49:29
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах