Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Жаахан шарга

Жаахан шарга
Уран бүтээлч:Загдсүрэн
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Монгол үндэстний уртын дууны Ван Загдсүрэн
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Уртын дуу
  •  Сонссон тоо:929
  • 0 0

Уран бүтээлч:Загдсүрэн

Дууны танилцуулга

        Энэ дуу 1960-д оны үед Дарьгангын овооны хийд орчим зохиогдсон гэж үздэг. Далин дагын хүү Норов, Ургамал зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, хурга тугалын бэлчээрээр уулзан явсаар амьдран суухаар болоод байтал хошууны ноён Чимэдлхамыг хүчээр богтлон авахаар болжээ. Ингээд хошуу ноён Чимэдлхамыг богтлон авч, инжинд нь ихээхэн эд хөрөнгө өгсөн гэдэг. Чимэдлхам ноёны хүрээнд хэд хонож байтал Норовоос "Удахгүй урвуулж дутаалгана шүү, сэрэмжтэй байгаарай" гэж хэл ирүүлжээ. Энэ чимээг сонссон Чимэдлхам ойр зуурын юмаа бэлтгэх гэтэл хадам ээж нь хувцасны авдарын түлхүүрийг нь авчихсан болохоор ил байсан ганц уужаа аргал дор нуужээ. Болзсон цагтаа аргал хормойлоод ирье гээд гэрээс гарч нуусан уужаа нөмгөн дээл дээрээ нөмрөөд зугтжээ. Шөнөжин зугтаад гангын бургасанд нуугдаж нэгэн хэсэг хугацааг өнгөрөөгөөд ноёны эрэлчид цөхөрсний дараа гэртээ харьж, амар мэнд амьдарсан гэдэг.

Дууны үг

Жаахан шарга
Жаахан шарга
Дуучин: Загдсүрэн
Монгол ардын уртын дуу
Жаахан шаргын доншоонд нь
Томоо муухай тасрана шүү дээ
--------------------------
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл минь муухай гунихрана шүү дээ

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-26 10:45:52
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах