Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Алшаа нутаг хайрын минь өлгий

Алшаа нутаг хайрын минь өлгий
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Нарс
Хөгжмийн зохиолч:Шагдар
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1169
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Тэмээн сүрэг, алтан шаргал говь, тооройн ойгоороо алдартай Алшаа нутгаа магтан дуулсан дуу. Дуучин Шагдар өөрөө аялгууг нь зохиожээ.

Дууны үг

Алшаа нутаг хайрын минь өлгий
Алшаа нутаг хайрын минь өлгий
Хөгжим: Шагдар
Шүлэг: Нарс
Дуучин: Шагдар
Загтай манх нь цэнхэр униартай
Замагтай нуур нь цэгээн хуниастай
Боролжин шилд нь саалийн үнэртэй
Бургастай хөндийд нь хоньдын цайлзаатай
Аа хө ай хө
Алшаа нутаг хайрын минь өлгий
Сультай цохио нь сулхир хамхагтай
Сухайтай хоолойд нь буйлын зоргодостой
Агьт хөдөө нь зээрийн тагшаантай
Аян замд нь жингийн цуурайтай
Аа хө ай хө
Алшаа нутаг хайрын минь өлгий
***************************
Хулсан давалгаанд нь хадуурын дуутай
Хужир усанд нь тэмээн ундтай
Тооройн шугуйд нь сүрэг нь таргатай
Тоонот гэрт нь амьдрал жаргалтай
Аа хө ай хө
Алшаа нутаг хайрын минь өлгий
Аа хө ай хө
Алшаа нутаг хайрын минь өлгий

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-05-22 15:34:13
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах