Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Усны тунгалаг Тамирын гол

Усны тунгалаг Тамирын гол
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Отгонсүрэн
Хөгжмийн зохиолч:Лувсаншарав
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1627
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Монгол Улсын Ардын Жүжигчин Түмэндэмбэрэл гуай анх дуулж олны хүртээл болгосон. Монгол улсын Архангай аймгийн нутгаар урсдаг Тамирын голын тухай дуу. Тус гол нь Монголын нууц товчоонд ч Тамир гол нэрээрээ гардаг байна.

Дууны үг

Усны тунгалаг Тамирын гол
Усны тунгалаг Тамирын гол
Хөгжим: Лувсаншарав
Шүлэг: Отгонсүрэн
Дуучин: Шагдар
Уужмын холоос гүйдэлт хүлэг
Усны амтыг нь үгүйлэн гүйдэг
Уулсын сүрийг усандаа хөвөөх
Усны тунгалаг Тамирын гол
Тунгалаг Тамирын гол
Шугуйн намианд салхи нойрссон
Шувууд чуулан шагшран цэнгэхэд
Үзсэн хүний сэтгэл жаргах
Үзэсгэлэнт сайхан Тамирын гол
Сайхан Тамирын гол
*****************
Сарын газраас тэмүүлэн ирэхэд
Шаагин урсах нь чихнээ чимэгтэй
Ухаант түмнийхээ түвшин зан шиг
Урсгал дөлгөөн Тамирын гол
Дөлгөөн Тамирын гол

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-07 11:30:01
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах