Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Дөрвөн настай халиун

Дөрвөн настай халиун
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:1838
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Дээхэн үед Сэцэн хан аймгийн Да вангийн хошуу буюу одоогоор Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурын баруун урд хавиар нутагладаг Гандан бээл гэгч олон хамжлага ардтай харгис ноён байжээ. Түүний бага хатан Алимаа эрх дураараа ааштай, өөртөө таалагдаагүй хүнийг ноёндоо ховлож шадар хиа хожгор Пүрэв гэгч догшин эрээр зодуулдаг харгис нэгэн байв. Нэг удаа Алимаа ажил муу хийлээ гэж аягачин, давхар биетэй Сүрэнг зодож тамлахад бээлийн хамжлага Барамсай Сэрээтэр гэдэг хүн тамлагдан үхэхийн даваан дээр буй Сүрэнг өмөөрч, шадар хий Пүрэвтэй тэмцжээ. Ингээд баригдан тамлагдахын даваан дээр Ванзайн Доной хэмээх хамт адуу малладаг нөхрийнхөө тусламжтайгаар бээл ноёны алдарт хурдан хүлэг дөрвөн настай борыг хулгайлан унаад нутаг урвуулан дутаажээ. Өөр нутагт амь хоргодож байхдаа хааяа нутгийнхаа зүүн талаар ирж, алсаас ширтэхэд Буйр нуурын зүүн урд байрлах Хансар хэмээх халхын дөрвөн сүм дөрвөлжлөн үзэгдэхэд нутаг орноо санан мөрөөдөж энэхүү дууг зохиожээ.

Дууны үг

Дөрвөн настай халиун
Дөрвөн настай халиун
Монгол ардын дуу
Дуучин: Шагдар
Дөрвөн настай халиун ээ
Дөрөө жийгээд дэргүүлнэ ай хө
Дөрвөлжлөн харагдах ар нь ээ
Дөтөлсөн амрагийн бараа юу даа
Таваар тавьсан гэзгээрээ
Талын удууд шиг сагларна ай хө
Таллан харагдах бараа нь ээ
Танилцсан амрагийн бараа юу даа
Танилцсан амрагийн бараа юу даа
**********************
Дөрвөн настай халиун ээ
Дөрөө жийгээд дэргүүлнэ ай хө
Дөрвөлжлөн харагдах ар нь ээ
Дөтөлсөн амрагийн бараа юу даа
Дөтөлсөн амрагийн бараа юу даа
Бараа юу даа

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-07 18:28:39
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах