Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Саальчин бүсгүй

Саальчин бүсгүй
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Дагвасүрэн
Хөгжмийн зохиолч:Чойдог
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:2041
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Хөгжмийн зохиолч Э.Чойдог нэгэн бүжгийн ая зохиосноо дуучин Д.Банзрагчид дуулгажээ. Банзрагч гуай сонсож үзээд дундаа дуутай бүжиг баймаар юм байна гээд тус аяыг авсан байна. Ингээд дуучин маань өнөөх аяыг нийтийн дууны шүлгийн их мастер Л.Дагвадорж гуайд өгч "Саальчин бүсгүй" дууны шүлгийг зохиолгожээ. Үүний дараа гавъяат жүжигчин Банзрагч гуай анх дуулж олны сонорт хүргэсэн.

Дууны үг

Саальчин бүсгүй
Саальчин бүсгүй
Шүлэг: Дагвадорж
Хөгжим: Чойдог
Дуучин: Шагдар
Дуучин эвлэг хоолойгоор хө
Тугалын зэлнээ өөвөлсөн
Даруухан эелдэг зангаараа хө
Түмний хайрыг өврөлсөн
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө
Хөөрөө нэг бүртээ
Уянга эгшиг буулгасан
Нандин зүрхний хайраараа хө
Намжаа дэлхийг бүүвэйлсэн
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө
*******************************
Хувин дүүрэх сүү нь хө
Дундраад ирэх шиг байдаггүй еэ х?
Хүсэл хайрын дууг нь хө
Дуулаад эгшигт барамгүй еэ хө
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-08 11:42:17
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах