Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Эрүү цагаан болжмор

Эрүү цагаан болжмор
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:1541
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Монгол ардын дуу. Зарим нутгаар тус дууг найр хурим дээр дуулахыг цээрлэдэг байна.

Дууны үг

Эрүү цагаан болжмор
Эрүү цагаан болжмор
Монгол ардын дуу
Дуучин: Шагдар
Эрүүндээ цагаан болжмор шувуу нь
Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө
Үйлийн үртэй миний л амраг нь
Үглээд гуйх нь зэвүүхэн байна аа хө
Тархиндаа улаантай тахиа шувуу нь
Таван жингээр донгодоод байна аа хө
Танхил өссөн миний л амраг нь
Тавхан үгэндээ танигдаад байна аа хө
Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь
Хөвчийн ууландаа донгодоод байна аа хө
Хөөрхөн төрсөн миний л амраг нь
Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө
******************************
Наагаад хийсэн зандан ширээ нь
Наадлыг нь салахыг үзээгүй бизээ хө
Заяаны хоёр амрагийг болвол
Зангийн хувиргаж чадахгүй бизээ хө
Алсыг ширтсэн өнчин хайлаас нь
Хурыг хүсээд ядаад байна аа хө
Амрагаа мөрөөдсөн миний л сэтгэл нь
Цээжин дундаа догдлоод байна аа хө
Ижлээсээ салсан ангир шувуу нь
Эргэж нуурандаа ирдэг юмаа хө
Инээж учирсан чи бид хоёр нь
Үүрд жаргахын тавилантай юмаа хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-09 12:11:30
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах