Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Тэмээн дээрээс наран ойрхон

Тэмээн дээрээс наран ойрхон
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Шагдар
Хөгжмийн зохиолч:Сэргэлэн
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1403
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Тус дууг анх алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн гуай дуулж нийтийн хүртээл болгосон. Нэгэн удаа түүнийг өмнийн говь нутагт айлчлан тоглож байхад нь үзэгчид тус дууг нь 9 удаа дахиулан дуулуулж байжээ.

Дууны үг

Тэмээн дээрээс наран ойрхон
Тэмээн дээрээс наран ойрхон
Шүлэг: Шагдар
Хөгжим: Сэргэлэн
Дуучин: Шагдар
Сонихон зэргэлээт говь минь
Солонгын долоон өнгөтэй дээ хө
Солбио хүрэн ат минь хө
Сарын газраас жонжоотой доо хө
Солбио хүрнээ унахаар
Тэнгэрийн наран ойрхон доо хө
Цолмон чамайгаа зорихоор би
Наран шингэхэд хүрнэ дээ хө
Загийн шугуйт говь минь
Замилан хорвоод алдартай даа хө
Зандан хүрэн ат минь хө
Замын холдоо жонжоотой доо хө
********************
Зандан хүрнээ унахаар
Тэнгэрийн саран ойрхон доо хө
Заяа тавилант чамтайгаа би
Саран гийхээр учирна даа хө
Шижиртэн туяарах говь минь
Шинэхэн айл шиг өнгөтэй дээ хө
Ширээ атны минь жонжоондоо
Тэнгэрийн хаяа тэлээтэй дээ хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-10 10:25:02
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах