Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Гоож нана

Гоож нана
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:1222
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Тус ардын дууг 1910-д оны үед Да хүрээнд анх зохиогдсон гэдэг. Гоож нана гэдэг нь бодит хүн бөгөөд тухайн үеийн халхын сайхан хүүхэн Дашбалжид гэгч ажээ. Уг дууг Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны толгой баян Цогбадрахын хүү Дэнчингомбо гэгч зохиожээ.

Дууны үг

Гоож нана
Гоож нана
Монгол ардын дуу
Дуучин: Шагдар
Хашаа сумаар нутагтайсан
Хамаг олноо хөгжөөдөгсөн
Холбоо хуураа хөглөдөгсөн
Хоносон айлаа наргиадагсан
Гоож нана хө
Үр хүүхдээр гэрээ дүүргэж
Үрээ морьдоор агтаа дүүргэж
Үеэрээ ханилан сууцгааж
Үүрд хамтран жаргацгаая
Гоож нана хө
************
Гаслан зовлонгүй жаргажээ
Гал голомт нь өөдрөг байна
Нарс мод шиг мөнхөөр
Нар шиг тунгалаг байцгаая
Гоож нана хө
Тоонотой гэр нь бөмбийж байна
Тостой шөл нь мэлтийж байна
Тойрсон олон нь жаргалтай яа
Толгой нийлүүлэн явцгаая
Гоож нана хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-10 17:07:01
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах