Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Ар Хорчин таныгаа баярлан угтана

Ар Хорчин таныгаа баярлан угтана
Уран бүтээлч:Мүлан
Яруу найрагч:Бөхбаатар
Хөгжмийн зохиолч:Саранхүү
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1398
  • 0 0

Уран бүтээлч:Мүлан

Дууны танилцуулга

        Үзэсгэлэнт сайхан ар Хорчин нутгаа магтан дуулсан дуу. Тус дуун дах азын шаа гэдэг нь азын шагай гэсэн утгатай ажээ.

Дууны үг

Ар Хорчин таныгаа баярлан угтана
Ар Хорчин таныгаа баярлан угтана
Шүлэг: Бөхбаатар
Хөгжим: Саранхүү
Дуучин: Мүлан
Алиалан шуугих Хахирын гол
Цэнхэр хадаг шиг мяралзана
Алдлан ногоорсон талын зуслан
Азын шаа шиг намирна
Аажимхан нүүдэллэх хурын үүлс
Хийморийн цагаан даллагатай
Айвуухан бэлчээрлэх хонин сүрэг
Сүлд сангийн тогшлоготой
Хөхрөн сүндэрлэх Гогостой хан
Богдын сүрээр сүүхийнэ
Хөндөгдөн ханарсан уулсын бараа
Өлзийт багана шиг сүндэрлэнэ
Хөөсрөн шаагих цэгээ сүү
Ариун цагаан даллагатай
Хөгжин цэцэглэх хөдөө нутаг
Баян сангийн уншлагатай
Алган дээрээ хадагтай
Хадаг дээрээ ерөөлтэй
Ерөөл дээрээ сархадтай
Ар Хорчин таныгаа баярлан угтана
****************************
Оторлон хангинах ардын дуу
Холын сонорт анирлана
Уянгаран цуурайтах морин хуур минь
Хотлын сэтгэлийг баясгана
Уургачин сайтай ар Хорчин минь
Өлзий жаргалын даллагатай
Ухаан сайтай ар Хорчин минь
Сүлд босоо тэмүүлэлтэй
Алган дээрээ хадагтай
Хадаг дээрээ ерөөлтэй
Ерөөл дээрээ сархадтай
Ар Хорчин таныгаа баярлан угтана
Ар Хорчин таныгаа баярлан угтана

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-16 13:25:49
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах