Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Хан уул

Хан уул
Уран бүтээлч:Сод
Яруу найрагч:Гаравмядаг
Хөгжмийн зохиолч:Саранхүү
Цомог:Баян тансаг хөдөө
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Хүүхдийн дуу
  •  Сонссон тоо:355
  • 0 0

Уран бүтээлч:Сод

Дууны танилцуулга

        Хөгжмийн зохиолч Саранхүүгийн "Баян тансаг хөдөө" цомогт багтсан. Хошуу нутгийнхаа сүлд, хийморийг даасан Гогостой хан уулын тухай дуу.

Дууны үг

Хан уул
Хан уул
Шүлэг: Гаравмядаг
Хөгжим: Саранхүү
Дуучин: Сод
Хан хурмастыг тулан баганадмаар
Хайрхан сүрлэг Гогостой уул
Хандгай буга хурдан зээрийн
Ханилан ижилссэн хувилгаан уул
Хошуу нутгийн хийморь сүлд
Хутагт Монголын онгон тахилга
Хуйлрах үүлсийг татан гижигдмээр
Асга өндөр хан уул
Ховор чухаг үнэт ургамлын
Амилан бумбалсан ариун уул
Сүсэг бишрэлийн дархан шүтээн
Сэтгэл санаа сэргэмээр газар
************************
Сугын булаг нь ширгээгүй оргилоотой
Сужгийн ногоо нь гандаагүй ургаатай
Өнгө үзэмж нь хувираагүй үзэсгэлэнтэй
Эх баялаг нь барагдаагүй ундраатай
Амьтан ургамлын амгалан орон
Амьд байгалийн аршийн орон
Амьд байгалийн аршийн орон

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-23 16:36:18
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах