Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Тунш нутаг

Тунш нутаг
Уран бүтээлч:Гэрэлт
Яруу найрагч:Бүрэн
Хөгжмийн зохиолч:Саранхүү
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:961
  • 0 0

Уран бүтээлч:Гэрэлт

Дууны танилцуулга

        Эцэг өвгөдөөсөө амьдран суусан үзэсгэлэнт сайхан Тунш нутгаа магтан дуулсан дуу.

Дууны үг

Тунш нутаг
Тунш нутаг минь
Хөгжим: Саранхүү
Шүлэг: Бүрэн
Дуучин: Гэрэлт
Тэр холоос бараа нь харагдсан
Түнэр балар шугуйтай
Тэнүүн амьдралын түшиг болсон
Түмэн малын хишиг хийморьтой
Цэнхэр тэнгэр нь хаяалж нийлсэн
Цав, Тунш, Шуужин талтай
Цалгилан халгилан урсаад байдаг
Цэгээ, Хадаг, Мушгай нууртай
Аав дээдээсээ амьдран суусан
Атар баялаг Тунш нутаг минь
Аюулхай зүрхний уяа болсон
Алтан өлгий Тунш нутаг минь
***************************
Олон сүрэг нь алагшин бэлчсэн
Од тэсээрээ цагаан цацтай
Удам дамжин нутгаа сахьсан
Ухаант түмэн малчин ардтай
Аав дээдээсээ амьдран суусан
Атар баялаг Тунш нутаг минь
Аюулхай зүрхний уяа болсон
Алтан өлгий Тунш нутаг минь
Аав дээдээсээ амьдран суусан
Атар баялаг Тунш нутаг минь
Аюулхай зүрхний уяа болсон
Алтан өлгий Тунш нутаг минь
Алтан өлгий Тунш нутаг минь

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-07-03 15:35:33
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах