Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Жороогийн жороо

Жороогийн жороо
Уран бүтээлч:Билэгбаатар
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Уртын дуу
  •  Сонссон тоо:1259
  • 0 0

Уран бүтээлч:Билэгбаатар

Дууны танилцуулга

        Тус дууг Үзэмчин баруун хошууны ван Содномравдангийн авга, яруу найрагч Дүнхэр агь хэмээх хүн зохиожээ. Дууны түүх нь Үзэмчин баруун хошуунд долоон жил дараалан их ган зуд, хүн малын өвчин, үер усны гамшиг болжээ. Уг гамшгийн талаар баруун газраас асуулгаж, мөн хошуу нутгаа даатгахаар Үзэмчин ван, ах Дүнхэр агиа явуулжээ. Ингээд Дүнхэр агь хөх бүрээстэй, алтан гандиртай хам тэргэндээ жороо улаан морь хөлөглөн сүр дуулиантай явжээ. Аян замын нэгэн өдөр Дүнхэр агийн хөллөсөн морь үргэж, тэрэгчин нь морио гуядан давхиулсаар орой буудаллах үед мөнөөх улаан морь хүч тэнхээ нь сульдсан байв. Аянчид тэндээ хоноглох болж, бүгд унтсаны дараа Дүнхэр агь майхандаа лаа асаагаад үзэг цаас нийлүүлэн удтал суужээ. Маргааш өглөө аян жин хөдлөх үед Дүнхэр агь морь тэргэндээ суугаад өчигдрийн бичсэн шүлгэндээ өөрөө цээжээр ая тааруулан "Жороогийн жороо" хэмээх дууг зохиосон байна.

Дууны үг

Жороогийн жороо
Жороогийн жороо
Дуучин: Билэгбаатар
Монгол ардын уртын дуу
Жороогийн жороо улааныгаа
Жолоог нь тэмүүлс гээд яваарай
...
Зорьсонхон миний л газар хол шүү дээ
Зоригоо л битгий мохоогоорой

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2016-12-13 00:08:51
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах