Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Хонгор хоёрын сэтгэл

Хонгор хоёрын сэтгэл
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Соёлт
Хөгжмийн зохиолч:Сэргэлэн
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1192
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Хонгор хоёрын сэтгэл хэмээх дуу нь Монгол ардын дууны онцлогийг өөртөө хадгалсан орчин үеийн нийтийн дуунуудын нэг юм. Дууны ерөнхий утга нь амьдралын бүхий л үед хамт байж чадах, жаргал зовлонгоо нэгтгэсэн дурлалт хосуудын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг.

Дууны үг

Хонгор хоёрын сэтгэл
Хонгор хоёрын сэтгэл
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Сэргэлэн
Шүлэг: Соёлт
Газрын холыг ойртуулдаг нь
Ганган харын минь давхиа юу даа
Гандуугүй сэтгэлээр ханилсан
Хонгор хоёрын сэтгэл юу даа хө
Гандуугүй сэтгэлээр ханилсан
Хонгор хоёрын сэтгэл юу даа хө
Холын газрыг ойртуулдаг нь
Хурдан харын минь давхиа юу даа
Хувиршгүй сэтгэлээр ханилсан
Хувьтай хоёрын сэтгэл юу даа хө
Хувиршгүй сэтгэлээр ханилсан
Хувьтай хоёрын сэтгэл юу даа хө
--------------------------
Алсын газрыг ойртуулдаг нь
Агсам харын минь давхиа юу даа
Андуугүй сэтгэлээр ханилсан
Амраг хоёрын сэтгэл юу даа хө
Андуугүй сэтгэлээр ханилсан
Амраг хоёрын сэтгэл юу даа хө
Замын холыг ойртуулдаг нь
Жаахан харын минь давхиа юу
Жаргал зовлонгоо хамтруулсан
Заяаны хоёрын сэтгэл юу дээ хө
Жаргал зовлонгоо хамтруулсан
Заяаны хоёрын сэтгэл юу дээ хө
Гандуугүй сэтгэлээр ханилсан
Хонгор хоёрын сэтгэл юу даа хө
Хонгор хоёрын сэтгэл юу даа хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-22 21:57:15
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах