Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Малчнаараа торойно

Малчнаараа торойно
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Цэдэнжав
Хөгжмийн зохиолч:Цэнд
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1340
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Малчнаараа торойно хэмээх дуу нь олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн Монгол малчдын зол жаргалант амьдрал, хөдөө нутгийн үзэсгэлэн, амьдрал ахуйн онцлогийг өгүүлсэн залуу малчдыг хөхүүлэн дэмжсэн утга бүхий дуу.

Дууны үг

Малчнаараа торойно
Малчнаараа торойно
Дуучин: Мөнхтөмөр
Шүлэг: Цэдэнжав
Хөгжим: Цэнд
Намрын өнгөөр бэлчээр сортоод
Нарны доор дулаахан байна хө
Нарлагхан чиний минь золбоо тодроод
Насныхаа залууд малчнаараа торойно хө
Ургах нарнаар талын үзүүрт
Уургаа дамнаад адуучин шамдана хө
Уургын хуйваар үдшийн сарыг
Учрахын болзоонд сэтгэл дуудна хө
-----------------------------
Жаргах нарнаар малаа хотлуулж
Жаврын аагийг хоньчин зөөллөнө хө
Сартай шөнийн vдшийн болзоонд
Сайхан залууг уяан дээр авчирна хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-23 00:07:54
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах