Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Аав минь

Аав минь
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Гаравсүрэн
Хөгжмийн зохиолч:Цэрэнчимэд
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1688
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Монгол аав хүний хал нь гаднаа хайр нь дотроо сэтгэлээр үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлдэг онцлог мөн Монгол эр хүний гүндүүгүй гүдэсхэн зан чанарыг магтан дуулсан дуу.

Дууны үг

Аав минь
Аав минь
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Цэрэнчимэд
Шүлэг: Гаравсүрэн
Хэндээ ч нэг л зангаараа
Хээгүй гүдэсхэн аав минь
Далдхан нууцхан хайрандаа
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
Үггүй зэмлэсэн харцнаас нь
Үнэний ухаарлыг авлуу даа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа
Ээж шиг минь илхэн уйлаагүй ч
Энгэртээ мэгшдэг аав минь
Бодолдоо өнжүүлсэн намайгаа
Ботгон буйлаатай зүүдлээ дээ
Үггүй зэмлэсэн харцнаас нь
Үнэний ухаарлыг авлуу даа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа хө
-----------------------
Зунтай зудтай хорвоодоо
Зуугаар наслаад мөнхрөхгүй ч
Араасаа нэхэлтэй аавын минь
Аргамжаа нь бөх л байгаасай даа
Үггүй зэмлэсэн харцнаас нь
Үнэний ухаарлыг авлуу даа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа хө
Үггүй зэмлэсэн харцнаас нь
Үнэний ухаарлыг авлуу даа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-23 05:55:39
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах