Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Мөрөөдлийн дуу

Мөрөөдлийн дуу
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Адарсүрэн
Хөгжмийн зохиолч:Адарсүрэн
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1192
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Ар халхын алдарт дуучин, ард түмний гавъяат Пэлжээгийн Адарсүрэнгийн өөрөө үг, аяыг нь зохиож дуулсан дуу. Хайрт хонгор бүсгүйгээ санагалзсан сэтгэлээ салхинд ч болов илгээн түүндээ хүргэх гэсэн сэтгэл уулзах мөчөө тэсэн ядан хүлээсэн дурлалт хархүүгийн тухай өгүүлнэ.

Дууны үг

Мөрөөдлийн дуу
Мөрөөдлийн дуу
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Адарсүрэн
Шүлэг: Адарсүрэн
Таанын үнэрт салхи чи
Талын дээгүүр өнгөрөхдөө
Танхил хонгор түүнд минь
Танил дууг минь дамжуулаарай
Сэвшээ зөөлөн салхи чи
Сэрүүн талаар аялахдаа
Сэтгэлт хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь шивнээрэй
-----------------------
Үелзүүр зөөлөн салхи чи
Үүлсийг хөөн наадахдаа
Үнэнч хонгор бүсгүйг минь
Үнсэн таалаад илбээрэй
Хангайн сэрүүн салхи чи
Хаврын шувуудтай хамтдаа
Харьж намайг очно гэж
Хайртай түүнд минь дамжуулаарай
Харьж намайг очно гэж
Хайртай түүнд минь дамжуулаарай

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-21 17:14:56
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах