Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Оторчны дуу

Оторчны дуу
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Ренчинхорлоо
Хөгжмийн зохиолч:Билэгжаргал
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1289
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Эрт дээр үеэс малчин Монголчууд малдаа тарга тэвээрэг авахуулахын төлөө нутаг сэлгэн нүүдэллэж, малаа өнтэй онд оруулахын тулд отор хийдэг. Энэхүү дуунд отрын малчны баяр жаргал, цог золбоог илтгэн харуулжээ. Анх алдарт дуучин Адарсүрэн дуулж нийтийн хүртээл болгосон.

Дууны үг

Оторчны дуу
Оторчны дуу
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Билэгжаргал
Шүлэг: Ренчинхорлоо
Үүлэн цаанаас саран гарахаар
Үдшийн тал минь гэрлийн чимэгтэй еэ
Отрын нутгийг бүрхэн чимсээр
Одны доор адуу минь ханьтай яа
Шанхан дэлнээс салхин татахаар
Онгон зүрх минь баярын золтой доо
Тэсгим хайруу жаврыг сөрсөөр
Омголон шөнөжин адуугаан хуртай яа
----------------------------
Адуучин аавын ухаан өвлөсөөр
Зудтай өвлийг өнтэй давна даа
Намрын хур шиг адуугаа хариулсаар
Хаврын сайхантай учран золгоно
Намрын хур шиг адуугаа хариулсаар
Хаврын сайхантай учран золгоно

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-24 04:45:01
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах