Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Шүтээн хээр

Шүтээн хээр
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Мөнхтөмөр
Хөгжмийн зохиолч:Сэргэлэн
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1112
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Шүтээн хээр дууны шүлгийг дуучин Мөнхтөмөр өөрөө бичсэн бөгөөд анхны цомгоо энэ дуугаараа нэрлэжээ. Тус дуунд аргамаг хурдан хүлэг морио магтан дуулсан байна.

Дууны үг

Шүтээн хээр
Шүтээн хээр
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Сэргэлэн
Шүлэг: Мөнхтөмөр
Далай сүргийн буян
Дархан хээрийн удам
Даншиг наадмын түрүү
Даамай хурдан хүлэг
Хулан тахийн төрхтэй
Хурдан хээр мину зээ
Аятай гийнгоо хөглүүлдэг
Ардын баярын түрүү дээ
Ган амгай татаатай
Газрын холдоо шандастай
Ганган согоо шиг цахилаад
Ганцаар сугараад өнгөллөө
Хулан тахийн төрхтэй
Хурдан хээр мину зээ
Аятай гийнгоо хөглүүлдэг
Ардын баярын түрүү дээ
---------------------
Угтах барианы зурхайд
Уясан эзэн нь урамшина
Учирсан олноо шагшруулж
Унаган хээр нь ирлээ дээ
Хулан тахийн төрхтэй
Хурдан хээр мину зээ
Сүрэг хурдын магнай
Шүтээн хээр мину зээ
Хулан тахийн төрхтэй
Хурдан хээр мину зээ
Сүрэг хурдын магнай
Шүтээн хээр мину зээ

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-22 05:48:09
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах