Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Хоньчин барилгачин

Хоньчин барилгачин
Уран бүтээлч:Мөнхтөмөр, Удвалцэцэг
Яруу найрагч:Будханд
Хөгжмийн зохиолч:Батсүх
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1407
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр, Удвалцэцэг

Дууны танилцуулга

        Хоньчин барилгачин дуунд тухайн үеийн нийгмийн онцлог ил тод тусгагдсан байдаг. Намын томилолтоор хөдөө орон нутгийг зорих, өдрийн ажлын норм биелүүлэх зэрэг хөдөлмөрийг дээдлэсэн тухайн үеийн залуучуудын хайр сэтгэлийг харуулсан дуу.

Дууны үг

Хоньчин барилгачин
Хоньчин барилгачин
Дуучин: Мөнхтөмөр, Удвалцэцэг
Хөгжим: Батсүх
Шүлэг: Будханд
Ивээлт намын уриа дуунаар
Илгээлт аваад говийг тойрсон
Мянга мянган төлийн аварга
Миний хонгор сайн байна уу?
Таван эрдэнийн сүрэг налайсан
Тансаг баян хөдөөнутагтаа
Сүрэг малаа өсгөн нэмээд
Шүтсэн хөдөлмөр бахтай байна
Өндөр сайхан барилга босгох
Өнөр бүтээл үүрэг аваад
Өрлөг хийх ажилд шамдан
Өдрийн нормоо давуулж явна би
Мэнд төлчний болзол хангаад
Миний хүсэл биелэж байна
Эрдэнэт сүргээ өсгөн үржүүлээд
Энх сүрэгтэй боллоо би
Сүрэг малаа түмээр өсгөсөн
Сүргийн эзэн чамайг хүлээх
Хүсэл сэтгэл надад байна
Хүлээхийн жаргал дүүрэн байна
Амраг сэтгэл нийлсэн болохоороо
Амлан суухын тавилан байна
Хайрын сэтгэл үнэнч болохоор
Ханилан суухын жаргал байна
---------------------------
Нандигнан хайрлах нийтийн өмчийг
Алхам тутамдаа нүдлэн хамгаалж
Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй
Цэвэр ариун байлгах ёстой
Ариун цагаан хөдөлмөр шингэсэн
Ажилчин, малчин алдраа мандуулсан
Хоньчин, барилгачин бидний хурим
Хөдөө хотын нэгэнд болно оо
Хөдөө хотын нэгэнд болно оо

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-24 06:57:36
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах