Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Малчин заяа

Малчин заяа
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Чимэддорж
Хөгжмийн зохиолч:Батсүх
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1598
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Зуун зуун дамжин нүүдэллэсээр ирсэн талын малчин түмний амьдрал ахуй, ёс заншилыг онцлож, эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн малчин заяагаа магтан дуулсан дуу. Олон сайхан дуучид дуулсан.

Дууны үг

Малчин заяа
Малчин заяа
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Батсүх
Шүлэг: Чимэддорж
Тогоотой сүүгээ нартай дэврэхэд
Тооноо мялааж самрах өглөө
Буман сүрэг одтой хотлоход
Буяныг нь тогтоох хишиг өдөр
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа
Эрдэнийн хуураа хөглөн татахад
Эгшгийг нь жаргаах үүдэн хоймор
Дөмөн хүлгээ очтой хатирахад
Дөрөөнд нь ургах өөдөө хийморь
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа
...
Ухаантай буурлаа золтой түшихэд
Учирлан тунгаах эрдэнийн хөдөө
Өлзийт удмаа галтай дагахад
Ерөөл нь орших үйлсийн тэнгэр
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа
Дээдсээс өвлөсөн малчин заяа
Дэлхийд ховорхон морьтой заяа

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-21 22:05:24
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах