Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Энх улирал

Энх улирал
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Цэдэв
Хөгжмийн зохиолч:Чойжилжав
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1524
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Энх улирал хэмээх энэ дуу нь урин цаг ирэх мөчийн сайн сайхныг, урин цагтай учран золгоход малчин хүний сэтгэл хэрхэн баяр жаргалаар дүүрдгийг харуулсан дуу. Монгол түмний сайн мэдэх зуун дамжсан хит дуунуудын нэг.

Дууны үг

Энх улирал
Энх улирал
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Чойжилжав
Шүлэг: Цэдэв
Уугуул нутгийг таалаад
Урин салхи нь сэвэлзээд
Үүлэн салхины үзүүрт сэргээ юм уу
Унаган хүлгийн хатир чангараад
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүдээ хө
Саалийн хувин дүүрээд
Саасан сүү нь мэлтэлзээд
Саасан сүүний арвинд бахдаа юм уу
Сайн ханийн сэтгэл баясаад
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүдээ хө
--------------------
Уужим тал нь дүүрээд
Уран цэцэг алаглаад
Уран цэцгийн дэлбээнд уяраа юм уу
Уяхан үрийн минь царай жавхаажна
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүдээ хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-26 00:47:55
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах