Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Амар түвшин

Амар түвшин
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Батсүрэн
Хөгжмийн зохиолч:Шараа
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1239
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Бүх дэлхий амар амгалан, хүн хүнээ хүндлэн хайрладаг төдийгүй бүхий л зүйлс амар тайван, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөсөн дуу.

Дууны үг

Амар түвшин
Амар түвшин
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Шараа
Шүлэг: Батсүрэн
Агаархан тэнгэр минь ариун тунгалаг байж
Алагхан цэцгүүд маань анхилуун тансаг байг
Алтанхан нарныхаа амин туяан дор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя
Алиманхан сарны дор мөнгөн шүүдэр бууж
Аршаанхан хурын дээж мөнхийн тунсаг байг
Аршаанхан дусалд нь чамайг харж баясаад
Амрагхан чамтайгаа амар түвшин сууя
Аадрын үүл догшин байвч дайран өнгөрөхдөө
Агь гангын үнэрийг бас сэргээн сэнгэнүүлж байж
Анхилхан талынхаа үнэрийг шингээсэн
Алиахан хүүтэйгээ амар түвшин сууя
Аясын салхи хурын дууг холхид цуурайтуулж
Аяланхан хангинанхан хариу дуурсаж байж
Азтайхан жаргалаа хуурдан дуулцгаалсаар
Алжаалгүй тэгш амар түвшин сууя

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-22 14:10:27
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах