Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Гарын арван хуруу

Гарын арван хуруу
Уран бүтээлч:Найрамдал
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Мөнгөн буурал ерөөл
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:1387
  • 0 0

Уран бүтээлч:Найрамдал

Дууны танилцуулга

        Уг дуу нь Үзэмчин нутгийн домогт дуу. 1870-д оны үед Хөлөнбуйр аймгийн Барга хошууны "Мянган цагаан адуут" хэмээх баян айлын ганц охин Зулцэцэг хэмээх бүсгүй зохиосон түүхтэй. Зулцэцэг нь тухайн үедээ гоо үзэсгэлэнгээрээ нутаг орондоо цууд гарч, улмаар Үзэмчин нутгийн алдарт бөх Дүүрэнзааны гэргий болжээ. "Гарын арван хуруу" дуу нь Зулцэцэг Дүүрэнзаанд зориулан зохиосон дуу бөгөөд дууны шүлгэнд гардаг хар өнгийн торго, эрээн өнгийн хоргой зэрэг нь Дүүрэнзаан ханцуйг нь хар торгоор эмжсэн, энгэрийг нь эрээн хоргойгоор чимсэн дээл өмсдөг байсантай холбоотой.

Дууны үг

Гарын арван хуруу
Гарын арван хуруу
Дуучин: Найрамдал
Монгол ардын дуу
Гарын арван хуруу нь ээ хө
Гажаа нь үгүй шулуунхан даа хө
Гартаа зүүсэн бөгж нь ээ хө
Холио нь үгүй шижир дээ хө
Хар өнгийн торгоор нь хө
Ханцуйгаа юундаа эмжлээ дээ хө
Харийн хошууны чамдаа хө
Хайраа юундаа өглөө дөө хө
...
Эрээн өнгийн торгоор нь хө
Энгэрээ юундаа эмжлээ дээ хө
Энгийн хошууны чамдаа хө
Ингэтлээ ч юундаа даслаа даа хө
Ингэтлээ ч юундаа даслаа даа хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-24 21:16:48
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах