Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Хүн хүндээ хайртай байдаг юм

Хүн хүндээ хайртай байдаг юм
Уран бүтээлч:Алимаа
Яруу найрагч:Дагвадорж
Хөгжмийн зохиолч:Сүхбаатар
Цомог:Сэтгэлийн ертөнцийг дуулахуй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:953
  • 0 0

Уран бүтээлч:Алимаа

Дууны танилцуулга

        Яруу найрагч Л.Дагвадорж бол 20 зууны шилдэг дуунуудын эзэн. Түүний уран бүтээллүүдийн төлөөлөл болсон уран бүтээлийн нэг тус дуу 1980-1990 оны үеэс хүмүүст хүрч эхлэсэн. Анх МУГЖ Сийлэгмаа дуулж нийтийн хүртээл болгосон.

Дууны үг

Хүн хүндээ хайртай байдаг юм
Хүн хүндээ хайртай байдаг юм
Дуучин:Алимаа
Хөгжим:Ё.Сүхбаатар
Шүлэг:Л.Дагвадорж
Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ
Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юмаа
Хорвоо дэлхий аясаараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутай даа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ
Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юмаа
...
Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гарашгүй оргил билээ
Хүрч гарашгүй оргилууд нь
Хүний ухаан оюун билээ
Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юмаа
Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юмаа
Хүн хүндээ хайртай байдаг юмаа.

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-20 02:49:09
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах