Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Ариун бумбын Алшаа

Ариун бумбын Алшаа
Уран бүтээлч:Алимаа
Яруу найрагч:Алимаа, Дуламжав
Хөгжмийн зохиолч:Нандин
Цомог:Сэтгэлийн ертөнцийг дуулахуй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:958
  • 0 0

Уран бүтээлч:Алимаа

Дууны танилцуулга

        Уудам шаргал говь нутаг, тэмээн сүрэг, тооройн мод, дээжийн дуу зэрэг олон сайхан уламжлал, зан заншлаараа алдартай Алшаа нутгийг магтан дуулсан дуу.

Дууны үг

Ариун бумбын Алшаа
Ариун бумбын Алшаа
Дуучин: Алимаа
Хөгжим: Нандин
Шүлэг: Алимаа, Дуламжав
Тэмээн жингийн цуваагаар
Түүхээ хөтөлсөн Алшаа минь
Тоорой модны нөмөртөө
Тулгаа манасан Алшаа минь
Тоорой модны нөмөртөө
Тулгаа манасан Алшаа минь
Долоон бурханы сонорыг
Домгоор мялаасан Алшаа минь
Дээжийн цээлхэн дуугаараа
Дэлхийг бүүвэйлсэн Алшаа минь
Дээжийн цээлхэн дуугаараа
Дэлхийг бүүвэйлсэн Алшаа минь
----------------------
Баян Сүмбэр хайрхандаа
Дарцгаа хийсгэсэн Алшаа минь
Бадайн жарны хөвөөндөө
Даншигаа өргөсөн Алшаа минь
Бадайн жарны хөвөөндөө
Даншигаа өргөсөн Алшаа минь
Тоорой модны нөмөртөө
Тулгаа манасан Алшаа минь
Тоорой модны нөмөртөө
Тулгаа манасан Алшаа минь

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-20 03:11:44
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах