Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Хонхон цэцэг

Хонхон цэцэг
Уран бүтээлч:Алимаа
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Сэтгэлийн ертөнцийг дуулахуй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:1183
  • 0 0

Уран бүтээлч:Алимаа

Дууны танилцуулга

        Монгол ардын дуу. Хайр дурлал, янаг амрагийн тухай ялангуяа дурлалт залуучуудын нэг нэгнээ санагалзсан сэтгэлийг уран яруу өгүүлсэн дуу.

Дууны үг

Хонхон цэцэг
Хонхон цэцэг
Дуучин: Алимаа
Монгол ардын дуу
Хур бороо орохоороо
Хонхон цэцэг дэлгэрнэ хө
Хонгор чамайгаа бодохоороо
Хосгүй сэтгэл минь баясна хө
Зүсэр бороо орохоороо
Зээлийн цэцэг дэлгэрнэ хө
Зүрхний чамайгаа бодохоороо
Миний сэтгэл баясна хө
Дов довын ногоо нь хө
Даамай сайхан ургаа юу
Давхраат нүдтэй чамдаа би
Дассан сэтгэл минь тэмүүлнэ
-------------------
Үер бороо орохоороо
Өнгийн цэцэг дэлгэрнэ хө
Үеийн чамайгаа бодохоороо
Үнэнч сэтгэл минь баясна хө
Өвөр өврийн ногоондоо
Бяруу тугал бэлчинэ хө
Бүлтгэр нүдтэй чамайгаа
Бүх л насаараа хайрлана би

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-23 15:29:57
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах