Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Хаврын шөнийн бодол

Хаврын шөнийн бодол
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Пүрэвдорж
Хөгжмийн зохиолч:Бадарч
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:856
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэг, Соёлын гавъяат зүтгэлтэн Бадарч агсны аялгуу тус дууг хамгийн анх Монгол улсын гавъяат жүжигчин Тунгалаг дуулжээ.

Дууны үг

Хаврын шөнийн бодол
Хаврын шөнийн бодол
Шүлэг: Пүрэвдорж
Хөгжим: Бадарч
Дуучин: Шагдар
Урьхан хаврын намуун шөнөөр
Уулын цаанаас шувууд ирлээ
Онгон талын цагаан нууранд
Одтой наадан дуулж хонолоо
Хаврын шувууны дуунд уяран
Хайртаа санаад гармаар байлаа
Хатан дөрөөний чимээг чагнаж
Харгуйн барааг хармаар байлаа
Хатан дөрөөний чимээг чагнаж
Харгуйн барааг хармаар байлаа
**********************
Дархан хилээ манаж яваа
Дайчин чамдаа очмоор байлаа
Давхар давхар мянган уулын
Давааг даван нисмээр байлаа
Удаан хүлээсэн нуураа амрааж
Усны чандаас шувууд ирлээ
Учрал хүссэн намайгаа жаргааж
Удахгүй бас чи минь ирнэ
Учрал хүссэн намайгаа жаргааж
Удахгүй бас чи минь ирнэ

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-10 02:35:37
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах