Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Монголоороо байгаасай

Монголоороо байгаасай
Уран бүтээлч:Мүлан
Яруу найрагч:Цогжилт
Хөгжмийн зохиолч:Баян
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1595
  • 0 0

Уран бүтээлч:Мүлан

Дууны танилцуулга

        Эцэг өвгөдөөс зуун зуун жил дамжин уламжлагдаж ирсэн дэлхийд хосгүй эх сайхан Монгол нутаг, эрхэмлэх сайхан ёс заншил, аялгуу сайхан Монгол хэл минь үеийн үед мөнхжиж байх болтугай хэмээх ерөөл бэлгэдлийг шингээсэн дуу. Монгол улсын дуучин Дашдондог, Амармандах, Төрмандах ӨМӨЗО-ы дуучин Мөнгөнцэцэг, Баянбулаг зэрэг олон уран бүтээлчид өөрсдийн хөг аялгуугаар дуулж хүмүүст хүргэсэн.

Дууны үг

Монголоороо байгаасай
Монголоороо байгаасай
Шүлэг: Цогжилт
Хөгжим: Баян
Дуучин:Мүлан
Агаар тэнгэр минь цэнхэрээрээ байгаасай
Уудам тал минь ногооноороо байгаасай
Уул нурууд минь хөхөөрөө байгаасай
Ус мөрөн минь урсгалтай байгаасай
Уудаг цай минь сүүтэйгээ байгаасай
Унадаг хөлэг минь аргамгаараа байгаасай
Уртын дуу минь уянгатай байгаасай
Удамт Монгол минь элэг бүтэн байгаасай
Монголоороо байгаасай
Монголоороо жаргаарай
Монголоороо байгаасай
Монголоороо жаргаарай
*********************
Төрсөн нутаг минь онгоноороо байгаасай
Төрөлх хэл минь Монголоороо байгаасай
Түмэн ард минь жаргалтай байгаасай
Төр гүрэн минь амгалан байгаасай
Монголоороо байгаасай
Монголоороо жаргаарай
Монголоороо байгаасай
Монголоороо жаргаарай
Монголоороо жаргаарай

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-14 10:50:10
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах