"Хөх сүлийн унага" Манжил
“Цайдам” ардын дууны наадам 2016.08.10-2016.08.12-ны өдөр БНХАУ-ын Хөхнуур мужийн Дэлхий хотод зохион байгуулагдсан. Тус наадмын зорилго нь Хөхнуур муж дахь дээд Монголчуудын ардын урлагийг сурталчилан таниулахад оршдог. Ерөнхий зохион байгуулагчаар
-БНХАУ-ын Ардын Авъяастаны Нийгэмлэг
-Хөхнуур Мужийн Утга Урлагийн Холбоо ажилласан. ӨМӨЗО-ны “Тэнгэр тал” соёл мэдээллийн ХХК гурван өдрийн турш интернет сайт болон гар утасны АРР-ээр шууд дамжуулан хүргэсэн.