Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Тоглолт > дэлгэрэнгүй

Хорчин ардын үлгэр туульс, үүсэл гарал

Нийтэлсэн огноо:2016-12-06  Хандалт:1794  Эх сурвалж:Урлаг.мн  

Тал нутагт дуу хуур эгшиглэхгүй газар гэж үгүй. Дуу хуурын өв их соёл уламжлалтай, арвин баялаг урийн сантай Монгол үндэстэн дунд Хорчин ардын үлгэр тууль үндэстнийхээ соёл уламжлал, ахуй амьдарлаа  шингээсэн нэгэн төрлийн ардын урлагийн төрөл болон хадгалагдан иржээ.    

Монгол ардын уртын дуу болон үлгэр туульс нь Монгол үндэстэний язгуур урлагийн томоохон 2 төлөөлөгч болох юм.Хорчин ардын үлгэр туульсийн өлгий нутаг бол  Өвөр Монголын зүүн хэсэг Хорчины тал нутаг юм. Үлгэр туульс, Хорчины тал нутагт зохиогдож, уламжлагдаж, түгэн дэлгэрсэн учраас энэ л тал нутгаас нь салгаж ойлгохын аргагүй.Тийм ч учраас одоог хүртэл Хорчины талд Мангасын үлгэр, баатруудын магтаал зэрэг эртний үлгэр туульс уламжлагдсаар, хайлагдсаар иржээ. Яагаад нүүдэлчин амьдралтай Монгол үндэстэн дунд уртын дуу өргөн дэлгэрч, мал аж ахуй, тариалангын аж ахуйг хослуулсан Хорчин Монголчууд дунд үлгэр туульс дэлгэрэх болов? Хүн ард нь цөөн, уудам дэлгэр тал нутагт нүүдэллэн амьдардаг малчин Монголчууд хязгаар нь үл харагдах хээр талын дунд уртын дуугаа хоолойн чадлаараа дуулах нь тэдний тал нутгийн амьдралын онцлогтой холбоотой бол, суурин амьдралтай Хорчин түмэн эргэн тойрны хүмүүстэйгээ харилцан ярилцах, бусдын амьдралын сонин хачинг сонирхуулан хүүрнэх дуртайгаас үлгэр туульс илүү өргөн тархах болжээ. Үлгэр туульсийн ихэнх нь бодит явдалаас сэдэвлэн туурвигдсан байдаг бөгөөд иймийн учир нэр нь Данабал, Оюундай, Зэдэрнана зэрэг хүний нэртэй байх нь элбэг тохиолддог.Нутгийн өвгөчүүд Хорчины тал нутагт хүмүүс нутгийн туульч, үлгэрч хүмүүс дээр бэлэг сэлт барин очиж өөрт тохиолдсон явдлаар үлгэр зохиолгох нь энгийн хэрэг байсан бөгөөд нутгаас нь зоригт, бахархам амжилт гаргасан баатруудад, тэд мөн үлгэр зохиож хүндэтгэл илэрхийлдэг байсан хэмээн хуучилжээ. Үүнээс гадна сайхан, сэтгэл хөдөлгөм хэрэг гарахад хэдэн хүн тойрч суугаад хүн бүр нэг өгүүлбэр дуулах маягаар нэгэн дуу зохиож, тэр нь ард олонд тархан өөр нэгэн ардын дууч дууг сайжруулах уламжлуулах зэргээр зохиогч нь үл мэдэгдэх ардын гайхамшигт үлгэр туульс үүсэн бий болдог байна. Иймийн учир нэг дуу маш олон хувилбар, үг аятай болсон байдаг.

    Хорчин ардын үлгэр туулиас бид бүхэн барууны дуулалт жүжигтэй төстэй элементүүд ч бас олж хардаг. Сүүлийн жилүүдэд, Хорчин ардын үлгэр, туульсийн гайхамшгийг алдарт урлаг судлаачид илүү олж харж, сонирхох болсноор ард олонд улам их хүрэх болжээ.Жишээлбэл: Алдарт ардын дуу Гаадан мээрин л гэхэд сүүлийн 10 жилд олон арван жүжиг, бүжгэн жүжиг, олон ангит киноны зохиол болсон байна.

    

20 зууны 80аад оноос соёлын яамнаас тусгайлан Монгол ардын дуунд судалгаа, шинжилгээ хийн нэгтгэн системчилж “ Монгол үндэстний 1000 ардын дуу” цомог гаргасаны тал орчим нь л гэхэд Хорчин ардын үлгэр туульс байжээ.

                        

            
Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码