-
Насан
-
0
0
1
40
-
дагахсанал
цомогдуу
-
-
Үндэстэн:Монгол
-
Бүс нутаг:БНХАУ Өвөр Монгол
-
Төрөл:Яруу найрагч
Товч танилцуулга:Өвөр Монголын урлаг соёлын нэрт зүтгэлтэн, радио телевизийн хөтлөгч, хуурч, яруу найрагч Насан Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны уугуул. Анх 1976 онд Өвөр Монголын Радио Хороонд хуурч, ерөөлчөөр шалгуулж орсноос хойш “Ээж минь”, “Тэмээд”, “Учралын сайхан хүслэн”, “Залуу нас” зэрэг олон арван холбоо, “Хөх судар”, “Ногоон дээлт хүүхэн”, “Дан хүрэл” зэрэг үлгэр туульс, мөн тооны ерөөл магтаалыг радио сонсогчдод хүргэснээс гадна “Зүрхний хэлхээ”, “Хайрлах учиртай амьдрал” зэрэг хошин шогуудыг найруулан тоглож, Монгол түмэндээ өргөн барьсан. Мөн түүний бичсэн олон арван шүлэг найраглал дотроос “Туулын мөнгөн хөвөөнд” шүлэг нь Монголын сонин сэтгүүлүүдэд нийтлэгдэж байсан нь яруу найрагч Насанг Монгол туургатнуудад таниулах эхлэл болсон юм. Үүгээр ч зогсохгүй “Найман шаргын магтаал”, “Зэрэглээт говь”,” Монгол гутал” зэрэг найрал дуунууд нь дэлхийн хэмжээний найрал дууны наадмуудаас шагнал хүртэж, “Цэцгэн шивнээ”, “Анхны цас”, “Зүрхний эрэл”, “Чингис Богд уул”, “Миний хөдөө”, “Мэндийн цэнхэр хадаг”, “Хар хархан харц” зэрэг нийтийн дуунууд нь Монгол туургатан даяар хит болж, Монгол түмний сонорыг мялаасаар байна.